Saturday, February 13, 2010

Та бусдыг сонсож чадах уу?

Бидний олонх бусдын яриаг сонсох чадваргүй байдгийг сэтгэл судлаачид нотолсон байдаг. Бусдын яриаг таслахгүйгээр өөдөөс нь харж суудаг байлаа ч ярьсан зүйлийн 80 хувийг нь чихнийхээ хажуугаар өнгөрдөг хүмүүс дүүрэн байдгийг бид анзаардаг гэж үү. Бусдын яриаг сонсох чадвар хүний харилцаанд маш чухал үүрэгтэй. Тиймээс та өөрийнхөө энэ чадварыг хянаж нэг үзээрэй. Ингэхдээ сонсох чадварыг найз  нөхөр, ажил мэргэжил нэгтнүүд, тэрчлэн санамсаргүй тохиолдсон хүнтэй хийсэн ярилцлагыг үндэслэн дүгнэжээ. Та дараах асуултанд “бараг дандаа”, “ихэнх тохиолдолд”, “заримдаа”, “цөөвтөр”, “хэзээ ч үгүй” гэсэн байдлаар хариулна.
Асуултууд
1. Ярианы сэдэв танд эсвэл ярилцагч хүнд чинь сонирхолгүй байвал яриагаа өөр зүйлд хандуулахыг хичээдэг үү?
2. Харилцагч хүн чинь янз муутайхан байвал таны дургүй хүрдэг үү?
3. Танихгүй юм уу муухан таних хүнтэй ярилцахаас Та зайлсхийдэг үү?
4. Ярилцагч хүн чинь эвгүй үг хэлбэл Та шаралхаж бүдүүлэг үг хэлдэг үү?
5. Та бусдын яриаг таслах зуршилтай юу?
6. Анхааралтай сонсож байгаа юм шиг царай гарган огт өөр зүйл бодож суудаг уу?
7. Ярилцагч хүнээ хэн болохоос хамааран Та дуу хоолойныхоо өнгө, нүүр царайгаа хувиргадаг уу?
8. Ярилцагч хүн чинь таагүй сэдэв хөндвөл та ярианыхаа сэдвийг өөрчилдөг үү?
9. Ярилцагч хүн чинь ямар нэг нэрийг буруу хэлэх, үг гажууд дуудах, бүдүүлэг үг хэлбэл Та залруулдаг уу?
10. Ярилцагч хүнээ үл тоомсорлон даажигнах юм уу сургамжлах аястай үг цухуйлгадаг уу?
Үр дүн: асуултын хариултанд дараах байдлаар оноо өгнө. “бараг дандаа 2 оноо”, “ихэнх тохиолдолд 4 оноо”, “заримдаа 6 оноо”, “цөөвтөр 8 оноо”, “хэзээ ч үгүй 10 оноо”. Хэрэв нийтдээ 62-оос дээш оноо авбал та бусдыг сайн сонсдог гэсэн үг өөрөөр хэлбэл хэдий хэр оноо авна сонсох чадвар төдийчинээ сайн байна гэж үзнэ. Уншсан: counter Энийг уншив: Та бусдыг сонсож чадах уу?жиргэе!

0 Сэтгэгдэл:

Post a Comment