Sunday, February 14, 2010

Гич үсний ургалтыг түргэсгэдэг

Ямар үстэй байх нь тухайн хүний онц­лог, эрүүл мэндээс ихээ­хэн ха­маардаг. Гэх­дээ ар­чил­гаа маш чу­хал байр суурь эз­лэх нь мэ­дээж. Энэ зөв­лө­гөөг үсээ ур­гуу­лах хү­сэл­т­эй бүс­гүй­чүүд­дээ зориул­лаа.
Чацарганы залуу мод­ны найлзуурыг хан­далж, толгойн хуйхаа норго. 20 г найлзуурыг 200 гр усанд буцалгаж хөргөнө. Үүнээс гадна хурдхан шиг урт, өтгөн сайхан үстэй болохыг хүсч байвал шинэхэн чацаргана идээрэй.  Эсвэл чацарганы модны навчийг цай шиг хандалж уусан ч болно. Ийм цайг зөгийн бал, элсэн чихрээр амталж өдөрт хоёр удаа хоолны дараа уувал зөөлөн, гя­лалзсан үстэй болно. Мөн эрүүл мэндэд таа­тай нөлөөлж, бие хөн­гөрөн, сэргэлэн цовоо бо­лохыг мэдэрнэ. Энэ үед хөнгөн иллэг хийвэл хуйх­ны цусан хангамж эр­чимж­дэг.
Сармис нь үсний уутанц­рын цусан хан­гам­жийг нэмэгдүүлэн үс ур­гах, тэжээл авах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн сармисны маск нь таны үсийг хагнаас ангиж­руулна. Сармисны та­ван хумсыг авч, нү­дүүрт хийж нухах ба хэ­рэв хуурай үстэй бол гурван халбага ургамлын тос нэм. Харин тослог бол сармисаа дангаар нь хуйханд түрхэнэ. Уг маскийг хоёр цаг тавиад үсээ бүлээн усаар сайтар угааж, ангижруулагчаар зайлна. Сармисны оронд сонгино ашиглаж болно.
Цайны нэг халбага зө­гийн бал, бага зэрэг конъяк, нэг ширхэг өн­дөг­ний шарыг холиод үс­ний угт түрхэж, бү­лээн алчуураар битүү ороо. Нэг цагийн дараа угаана.
Хоёр халбага бүлээн усан дээр мөн хэмжээний хуу­рай гич, нэг ширхэг өндөг­ний шар, нэг хал­бага Е амин дэм (тосон) болон ургамлын тос, хоёр халбага элсэн чихэр холино. Дараа нь үснийхээ угт бэлдмэлээ түрхэн толгойдоо гялгар уут углаж, алчуураар дав­хар боогоод эхний удаад 10-15 минут байл­га. Учир нь гич, эл­сэн чихэр нь хуйхыг түлж буй мэт бага зэрэг хорс­гож, халуу оргиулах тул яваан­даа хугацааг нь нэмж нэг цаг болгоорой. Энэ маскыг долоо хоногт нэг удаа тавих бөгөөд бү­лээн усаар шампуниар угааж, ангижруулагчаар зайл­на.
Дашрамд дурдахад үс­ний ургалтыг түргэсгэх мас­кыг долоо хоногт ядаж нэг удаа, гурван сарын турш хэрэглэж байж үр дүн гарна гэд­гийг анхаараарай.
Уншсан: counter Энийг уншив: Гич үсний ургалтыг түргэсгэдэгжиргэе!

0 Сэтгэгдэл:

Post a Comment