Tuesday, January 26, 2010

Багшдаа хэлэх чин сэтгэлийн үг


Ардын сургуулийн танхимд гийж тодорсон наран
Алс зууны түүхийг атгуулж бидэнд өгсөн
Алтан нарны зүг үзэгний хошуу нь эргэсэн
Агуу суу увьдастай ардын багшаа.
Номын өргөөндөө сурагч олонтой
Нэр алдар нь түмэнд хүндтэй
Насаараа олсон мэдлэгээ түгээсэн
Номч эрдмийн хувилгаан багшаа.
Оюун ухаан нь орчлонгоор тэлэгдсэн
Очирдарийн увьдастай оюуны багшаа
Толгой эргүүлсэн алгебрийг
Тойнд ортол ухааруулж өгсөн
Улс оронд гавьяа нь дэлгэрсэн
Ухаанаа уралдуулдаг улсын багшаа
Шинэ хичээлийг шижгэнэтэл заадаг
Хуучин хичээлийг хувьралгүй заадаг
Шинжлэх ухаанд дэмжлэг нь туяарсан
Хосгүй эрдмийн төгс багшаа
Зураг төөргөөр бидэн хоёр
Зуун жилийн багш, шавь болжээ
Хугацаатай жилүүд улиран одсон ч
Хувь төөргөөр учирсан багшийгаа би мартахгүй


Уншсан: counter Энийг уншив: Багшдаа хэлэх чин сэтгэлийн үгжиргэе!

0 Сэтгэгдэл:

Post a Comment