Sunday, January 24, 2010

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Зөвхөн том хүн гэлтгүй хүүхдэд ч гэсэн орон зай хэрэгтэй.
Энэ өрөөнд таны гэр бүлийн хамгийн хүндтэй гишүүн болох үр тань ихэнх цагаа өнгөөрөөх учир эн тэргүүнд тохилог, дулаан байх учиртай. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг.  Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Өнгө
Ханын будгийг сонгохдоо хэтэрхий эрээн, хурц тод өнгө сонгохоос зайлсхийгээрэй. Хэтэрхий хурц тод өнгө нь хүүхдийн нүдийг ядрааж тайван бус байдалд оруулдаг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай өнгө гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөөтэй тул хүүхдийн нүдэнд маш чухал. Мөн цагаан өнгөтэй байвал цэвэр цэмцгэр харагдана.
Гэрэлтүүлэг
Хэдийгээр гэрэлтүүлэг интерьерийн чухал хэсэг ч гэлээ хүүхдийн өрөөнд ч гэсэн орхигддог. Хүүхдийн өрөөний чийдэнгийн гэрэлтүүлгийг тохируулдаг, өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэхүйц чийдэнг таазанд болон хананд байрлуулбал зүгээр. Гэхдээ орны 2талын тумбочкан
дээр гэрэл байрлуулах нь тог хэмнэх ач холбогдолтой. Ер нь унтлаганы өрөөнд даавуун болон янз бүрийн бүрхүүлтэй дугуй хэлбэртэй гэрэлтүүлэг байвал зүгээр.

Ор
Унтлаганы өрөөний хамгийн чухал зүйл бол ор. Ороо сонгохдоо матрассаа зөв сонгох нь чухал.ор нь өндөр (40см) нам нь (15-30 см) хөлтэй хөлгүй өнднр нам гэж янз бүр бий.ор заавал модон материйлаар хийгдсэн байх албагүй ч модон байвал соронзон долгионы оронг саармагжуулдаг.
 
Тавилга: Болж өгвөл дугуй сандал ширээ авч өгөөрэй. Фенг шуйд муу энерги үүсгэдэггүй гэж үздэг бөгөөд хамгийн гол нь хурц ирмэг байхгүй учир хүүхдэд аюулгүй.








Шал



Угааж цэвэрлэхэд тохиромжтой мод юмуу паркет эсвэл ламинатан шал байвал зүгээр. Хивс эсвэл дрож нь тоос их татдаг, бүрэн цэвэрлэгдэггүй учраас харшил үүсгэх магадлал их байдаг учир хүүхдийн өрөөнд тохиромжгүй юм. Гэхдээ хүүхэд тоглоход зориулж хивсэнцэр тавьж болох ч угааж цэвэрлэхэд амрыг нь бодвол даавуун дэвсгэр илүү тохиромжтой. Өнгөний хувьд цайвар, бараан эсвэл эрээн, хээтэй загвараас илүү завсрын, бүдэг өнгөтэй дэвсгэр зохимжтой. Одоо хүүхдийн өрөөний загвар толилуулья.

Уншсан: counter Энийг уншив: Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?жиргэе!

0 Сэтгэгдэл:

Post a Comment